ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.07.15/ Наран ургах, шингэх 05:14-20:43

Зурхай

2023.07.15, БЯМБА ГАРАГ | ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 28 | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.07.15, Бямба гараг

Наран ургах шингэх: 05.14-20.43

Үс засуулбал: ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ.

Шинийн хорин найманд өглөгийн түллэг, эрхшээх үйлд сайн. 

Үхэгсэд ба бэрийн үйлийг тэвч.

Одны тохиол

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага   

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.