Энэтхэгт ихэнх нутгаар өдөртөө Цельсийн 40 хэмээс дээш хэт халж байна

Үйл явдал

Энэтхэгт цаг агаар хэт халж, ихэнх нутгаар нь өдөртөө Цельсийн 40 градусаас дээш халж байна. Энэтхэгт 3,4-р саруудад сүүлийн 122 жилийн цаг агаарын тандалтаар ийм аагим халуун цаг агаар тогтож байгаагүй юм. 

Энэтхэгт 2015 онд цаг агаар хэт халснаас 3,500-аад хүн цаг агаарын онц үзэгдлийн улмаас амиа алдаж байжээ. Тэгвэл энэ жил хэт халалт удаан хугацаагаар үргэлжилж, хаа сайгүй агаарын температур олон жилийн дунджаас дээгүүр байгаа юм.

Хэт халууны улмаас ургац хугацаанаасаа өмнө хатаж хатангирших аюултай байгаагаас ургац хураалт эрт эхэлжээ. Цаг агаарын хэт халалтаас ургацынхаа тал хувийг алдахад хүрээд байна. Энэтхэгт цаг агаар ийнхүү хэт халж байгааг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.