18-р сургууль гадаад хэлний өдөрлөг зохион байгууллаа

Боловсрол

Нийслэлийн ерөнхий боловсролын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургууль өнөөдөр гадаад хэлний өдөрлөг зохион байгууллаа.

18-р сургуулийн хувьд гадаад хэлийг гүнзгийрүүлэн судалдаг. Жил бүр хэлний өдөрлөг зохион байгуулж, сурагчдад гадаад хэл сурахын ач холбогдол, давуу талуудыг таниулан ойлгуулах өдөрлөгийг зохион байгуулдаг юм. 

Сурагч бүр өөрийн сонирхсон хэлээ сонгон суралцаж, түүгээрээ элсэлтийн болон гадаад хэлний түвшин тогтоох шалгалт өгснөөр гадаадын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжтой. Энэ сургууль 2 дугаар ангиас нь эхлэн гадаад хэлийг зааж эхэлдэг. Сурагчид хэлний түвшний шалгалтуудад тогтмол өндөр оноо авдаг гэдгээрээ бусад сургуулийн сурагчдаас ялгардаг байна.