Засгийн газар

Улаанбаатар хотод "Солонго" нэртэй орон сууцны хоёр хороолол дөрвөн жилийн дараа сүндэрлэнэ. Дундаж давхаргад зориулагдсан түрээсийн байр үнэ хямд, иргэдийн сарын орлогод нийцсэн байх юм. Бүгд Найрамдах Солонгос Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдах төслийн гэрээнд Сангийн сайд болон Солонгос Улсын элчин сайд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Өнөөдөр Сангийн сайд Ч. Хүрэлбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Лин Ё Хун нар Солонго 1, 2 орон сууцны хороолол барих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Төсөл 381.5 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр баригдах юм. Нийт 7009 айлын орон сууцыг 2024 онд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгажээ.