НҮБ-ын Хүний эрхийн хороо ОХУ-ын эсрэг тогтоол батална

Улс төр

НҮБ-ын Хүний эрхийн байгууллага ОХУ-ыг Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсныг эсэргүүцэн Оросын эсрэг тогтоол батлахаар санал хураалт явуулж байна. Энэхүү баримтад Оросын талыг галаа нэн даруй зогсоож, Украинаас цэргийн хүчнээ гаргахыг шаардаж байгаа юм.

Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн хороо ийнхүү Оросын эсрэг тогтоолын төсөл батлан хэлэлцэхтэй зэрэгцээд Женев дахь Оросын албаны төлөөлөгч Геннадий Гатилов ЕХ-ны талыг давхар зорилго чиглэл агуулж байгаад буруутгажээ. Тэрээр мэдэгдэлдээ: -Украин дахь энхтайван байдал, хөгжил цэцэглэлт үнэн хэрэгтээ та бүгдийн ашиг сонирхолд нийцэхгүй. Жирийн Украинчуудын амьдрал ч та бүгдэд үнэндээ хамаагүй, Украин дахь нөхцөл байдлыг шийдэх ч сонирхол байхгүй байгаа. Гэхдээ Зеленскийн утсан хүүхэлдэйн дэглэм та нарт Оросын эсрэг дайрч давшлах гол зэвсэг л болж байгаа нь тодорхой байна гэжээ. 

Тэгвэл Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын эсрэг зөвхөн хориг тавих нь хангалтгүй, та бүгдээс агаарын орон зайгаа хаахыг хүсч байна гэжээ. Европ болон Америкийн тал Украины агаарын орон зайг хаахаас түтгэлзэж байгаа юм. Учир нь энэ тохиолдолд Украины нутаг руу цэргийн хүчин оруулахад хүрэх юм.