Засгийн газар

Засгийн газрын хуралдаан өглөө 08:00 цагаас эхэлж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. 12 асуудал хэлэлцснээс сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа.

  • Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ.
  • 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна.
  • Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгав.
  • Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.