Засгийн газар

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж сургууль, цэцэрлэгийг карентилсан. Сурагчид онлайн болон телевизээр хичээлээ үзэж байгаа юм. Ийм нөхцөл байдалд сурагчдаас шалгалт авах нь хүндрэлтэй учраас энэ жил анги дэвших болон улсын шалгалтыг авахгүй байхаар тогтсон юм. Харин явцын оноогоор жилийн эцсийн дүнг гаргахаар болсон байна. 

Улс орон онцгой дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор сурагчдын хичээл чамгүй хугацаанд тасарч байгаа. Улмаар 3-р сарын 30-наас хорио цээр тавигдаад эхлэхээр амралтын өдрүүдэд хичээлийг нөхөж оруулахаар төлөвлөж байгаа юм. Тиймээс үзэх ёстой хичээлээ программын дагуу үзэж чадаагүй сурагчдаас төгсөх болон анги дэвших улсын хэмжээний шалгалт авахгүй байхаар шийдвэрлэсэн.  Уг шийдвэрийн хүрээнд сурагчдын жилийн эцсийн дүнг явцын оноогоор нь гаргахаар болжээ.

Шалгалт авахгүй болсон шалтгаан нь хичээл нөхөхийн хажуугаар улсын шалгалтад бэлдэх зорилгоор зарим хичээлд түлхүү анхаарч зарим хичээлийг орхигдуулах эрсдэлтэй гэж үзсэн юм. Тиймээс шалгалтад бэлдэх биш хоцорсон хичээлийг бүрэн төгс сурагчдад ойлгуулах шаардлагатай гэдгийг салбарын сайд багш нарт анхаарууллаа. 4-5-р сараас хөл хорио тавигдаж эхлэвэл сурагчид болоод багш нар бүх хичээлийг жигд давтах хэрэгтэйг онцоллоо.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ