Засгийн газар

Covid-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах, хяналт шалгалтыг  сайжруулж шаардлагатай гэж Улсын онцгой комисс үзлээ. Тухайлбал улс, хот хооронд зорчигч тээвэр, галт тэрэг, нислэг, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өглөөний 8 цаг хүртэл үргэлжлүүлэн хаахаар боллоо. Мөн БНСУ, Япон улсын хоёр талын нислэгийг ирэх сарын 11-нийг дуустал, Төрийн албан хаагчдын гадаад улс орон руу хийх айлчлалыг 30-ны өдрийг дуустал, БНСУ-ын болон Монгол улсын иргэдийг хилийн боомтуудаар 31-ний өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй байх зэрэг арга хэмжээг авахаар боллоо.

Улсын онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн нислэгүүдийг мөн адил зогсоогоод байна. Өчигдөр Баян-Өлгийн нислэгт өндөр халуунтай гадаад иргэн явсныг тусгаарлаад байгаа. Мөн хамт явсан таван иргэнийг тусгаарлан хянаж байгаа юм. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч, хяналтаа чангатгах үүднээс дээрх шийдвэрүүдийг гаргаж байгааг албаныхан тайлбарлалаа. Халдвар гарсан улс оронд суралцдаг, зайлшгүй явах шаардлагатай визээ авсан иргэдийн визний асуудалд уян хатан хандахаар талууд харилцан ярилцаж тохиролцсон байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Шинэ коронавируст халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 216 хүнд ажиглалт, тусгаарлалт хийж, шинжилгээгээр халдвар үгүйсгэгдсэн бол долоон  хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа юм.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ