Борис Жонсоны зөвлөх локдауны журмыг зөрчсөний төлөө албан тушаалаасаа буужээ

Улс төр

Их Британид цар тахлын халдвартай холбоотой тогтоосон локдауны журмыг зөрчсөн хэргээр төрийн албанд халаа сэлгээ хийгджээ.

Локдауны журмыг зөрчин үдэшлэг зохион байгуулсан, оролцсон хэргээр Английн Даунинг стритэд хэл ам гарч, улмаар Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны зөвлөх Аллегра Страттон албан тушаалаасаа буужээ. 

Английн ITV телевизийн суваг мэдээллийн хөтөлбөрөөрөөс цар тахалтай холбоотой хатуу хөл хорио, локдауны дэглэм үйлчилж байх үед өнгөрсөн онд Даунинг Стритэд болсон нэгэн үдэшлэгээс гарч яваа Аллегра Страттоны бичлэгийг үзүүлсэн нь дуулиан шуугиан дэгдэх шалтгаан болжээ.

Ерөнхий сайд Борис Жонсоны туслах Аллегра Страттон түүний нэр холбогдсон хэргийг үгүйсгээгүй төдийгүй иргэдээсээ хүлцэл эрж, албан тушаалаасаа сайн дураараа буухаар шийджээ.

Түүнчлэн Их Британийн ерөнхий сайд мөн энэ хэргийн төлөө албан ёсоор хүлцэл эрж, цар тахлын хатуу локдауны үед болсон үдэшлэгийн талаар шалгуулах болно гэж амласан байна.