Мод тарьж, хүнд сурталгүй болж хог хаягдлаа шийдсэн аймгийг урамшуулна

Улс төр

Өнөөдрийн Засгийн газар өргөтгөсөн хуралдаанаа хийж аймаг, нийслэлийн засаг дарга нар оролцлоо.

Монгол улсын Ерөнхйилөгч НҮБ-ийн Ерөнхий ассамблейн чуулганд оролцохдоо эх орондоо тэрбум мод тарина гэж мэдэгдсэнээр энэ ажил улсын хэмжээнд үндэсний хөдөлгөөн болон өргөжөөд байна. Тэгвэл өнөөдрийн засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар тэрбум мод хөдлөгөөнийг эрчимжүүлж дэмжих зорилгоор тогтоол баталлаа. Уг тогтоолд зарим заалтыг илүү нарийвчлах ёстой гэсэн байр суурийг ЕТГ-аас мэдэгдлээ. Модыг тарихдаа бус арчилж ургуулах нь хамгийн чухал учраас үүнийг маш сайн анхаарах ёстой гэж ЗГ-ын гишүүд, орон нутгийн удирдлагуудад зөвлөж байна.

Мод тарих ажлыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах нь байгаль орчны доройтлыг буруулахаас гадна, эдийн засгийн олон боломжуудыг бий болгодог. Нөгөө талд мод тарьж арчлах хүмүүсийг урамшуулах ёстойг мартаж болохгүй. Мөн мод тарьж, хог хаягдлын оновчтой менежмент хэрэгжүүлсэн, авилга хүнд суртлаас хол байж, төрийн үйлчилгээгээ цахим болгосон аймгийг ЗГ-аас урамшуулж дэмжиж ажиллана гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Мөн ЗГ-ын өгсөн үүрэг чиглэлийг цаг хугацаанд нь биелүүлээгүй, засаг дарга нарт хариуцлага тооцож, шууд чөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд аймгийн засаг дарга нарт санууллаа. Учир нь 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс хуулиараа энэ эрх мэдэл Ерөнхий сайдад очиж байгаа юм.