Топ мэдээнүүд

Grid List

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга ба түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа. Ингэснээр 421.7 мянган иргэний тэтгэвэр дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байгаа юм. Тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх шийдвэр гаргалаа.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас салбарын өнгөрсөн сарын нэгдсэн мэдээллийг өглөө. Өнгөрсөн онд уул уурхайн салбар ашигтай ажилласан байна. Мөн энэ үеэр Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааг олон улсад гаргах ажил амжилттай явагдаж байгааг мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй ...

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан боллоо. Өнгөрсөн онд Монгол Улсын нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 45757 удаа газар хөдөлсөн байна. Магнитуд нь 3.5, түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 66 удаа болсноос 20 нь иргэдэд мэдрэгджээ. Улаанбаатар хот орчимд 1010 газар хөдлөлт болсон бөгөөд Эмээлт, Хустай, Авдар, Шархай, Гүнжийн хагарлын дагуу идэвхжилт явагдаж байна. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим удаа газар хөдөлдөг байсан бол 2005 оноос 2-3 дахин, 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их болж өсчээ.  

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 2019 онд эрх зүйн орчныг бүрдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, иргэд, олон нийтийг дадлагажуулах чиглэлээр 53 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 70 гаруй хувийн биелэлттэй байна. Энэ онд үлдсэнийг нь бүрэн хэрэгжүүлэхээс гадна газар хөдлөлт бүртгэх, аврах, гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шууд худалдан авах, гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төв, орон нутгийн жилийн төсвийн тодорхой хувийг гамшгаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад зарцуулах зэрэг зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахаар боллоо.

Шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр барихад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах, эм, эмийн хэрэгслийн нөөц агуулах барих, хүнсний болон хүнсний бус бараа, материал, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэх, сургууль, цэцэрлэгийг гамшиг, ослын үед хэрэглэх тоног төхөөрөмжөөр хангах, хэд хэдэн аймагт команд-штабын болон иж бүрэн сургууль хийх зэрэг 40 арга хэмжээ авахаар төлөвлөв.

Хуралдааны эцэст Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин:

-  Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургууль зохион байгуулах

-  Гамшгийн аюулаас амжиж анхааруулах системийн тоог 20-иор нэмэх тооцоо, судалгаа, хөрөнгийн талаар танилцуулах

-  Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулгаж шинээр барих ажлыг явцыг салбар бүрээр гаргах, буулгах хөрөнгийг 2021 оны төсөвт суулгах зэргийг үүрэг болгов. Зөвлөл зургаадугаар сард дахин хуралдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол улс Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн. Удахгүй түлшний салбар гадны хараат байхаа больж бид өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бензинээр техникээ хөдөлгөнө. Энэ ажлыг Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл Энэтхэг улс ажил хурдацтай явж байгааг онцоллоо. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийг дагасан томоохон хот сүндэрлэж байгааг өнөөдөр танилцууллаа. Барилга бүтээн байгуулалтын ажлууд ч эхэлжээ.  

Дэлгэрэнгүй ...

Асар их мөнгө дагадаг махны экспортыг зохицуулах талаар салбарын сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийлээ. Мах гаргах эрхтэй хэдхэн компани яамнаас гаргадаг квот дээр бизнес хийдэг. Энэ квотын төлөөх өрсөлдөөн авлига хээль хахуулийн сүлжээ болтол өргөжсөн гэдэг яриа ч байгаа юм. Тэгвэл салбар яам мах экспортлох квотыг бодлогын түвшинд гаргадаг. Хууль хяналтын бүх байгууллагын шалгалт хийгдэж байгааг онцоллоо. Жилдээ 70 орчим мянган тонн мах гаргахаар төлөвлөдөг. Харин 2020 оны хувьд нэг ч квот олгогдоогүй байгааг Ч.Улаан сайд хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Монгол улсын засгийн газар 2020 оны эхнээс зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнд олон хүүхэдтэйгээс шалтгаалан тэтгэвэрт гарсан ээжүүд багтаж байна. Тэдний ажилласан жил бага байдаг учраас тэтгэврийн хэмжээ нь ч доогуур байсаар өнөөдрийг хүрчээ. Тийм учраас засгийн газар тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Тэтгэврийн зээл тэглэхээр болсныг зарлахаас өмнө энэ мэдээлэл алдагдаж оны өмнө их хэмжээний зээл гарсан байж болзошгүйг Улсын их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлсэн. Харин энэ мэдээлэл ор үндэсгүй гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлж байна. Нийт банкнаас гарсан тэтгэврийн зээл олголтыг нээлттэй танилцуулж болохыг ч онцоллоо. 

Дэлгэрэнгүй ...

Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл санаачилж Улсын их хурал, Засгийн газар бүрэн дэмжиж байгаа. Гэтэл манай улсыг эдийн засгийн хүндрэлээс гаргахаар хөтөлбөртөө багтаасан Олон улсын валютын сан дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Тийм учраас энэ асуудлаар дахин яриа хэлэлцээр эхлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. 

Дэлгэрэнгүй ...

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Эрсдлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээг байгуулах эрхийг Д.Сумъяабазар сайдад олголоо.

Дэлгэрэнгүй ...