Францад холокостод өртөгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

Улс төр

Жил бүрийн 1-р сарын 27-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Холокостод өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр болгон тэмдэглэдэг юм. Энэ өдрийг 2005 оны 11-р сарын 1-ний өдөр гаргасан шийдвэрээр Зөвлөлтийн Улаан армийнхан фашизмын Германы хорих лагерь болох Освенцим буюу Аушвиц Биркенауг чөлөөлсөн өдөр тэмдэглэх болжээ.

Дэлхийн 2-р дайны он жилүүдэд үхлийн лагерь гэж нэрлэгдэж байсан Аушвиц буюу Освенцимын хорих лагерь Польшийн Краков хотоос өмнөд зүгт 60-аад км зайтай газарт байжээ. Энд дайны он жилүүдэд мянга мянган еврей иргэд, дайны олзныхон, фашизмын үзлийг эсэргүүцэгчид, улс төрийн тэрс үзэлтнүүдийг хоморголон хорьж, Освенцимд үхлийн машин жинхэнэ утгаараа ажиллаж байсан юм. Энд хүмүүс дээр хүн ёсноос гадуур туршилт хийгдэж, үхлийн хийн камерт хүмүүсийг хоморголон устгаж байжээ. Дайны он жилүүдэд энд сая 300 гаруй мянган хүн амиа алдсан юм. Фашизмын Германы харгис дэглэмийн золиос болсон мянга мянган еврей иргэдэд зориулан 1953 онд Иерусалимын Яд ва Шемд Холокостод өртөгсдийн дурсгалыг хүндэтгэн цогцолбор байгуулжээ. Энд жил бүрийн энэ өдөр Холокостод өртөгсдийн дурьсгалын өдөр болгон буяны ном хурж, мөнхийн галын дэргэд лаа асаан цэцэг өргөж, дайны хөлд нэрвэгдэн амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэдэг юм.