АНУ цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан гадны иргэдийг нэвтрүүлэхийг зөвшөөрлөө

Ковид-19 /дэлхий/

АНУ-ын эрх баригчид цар тахлын халдварын улмаас улс орондоо ирэх гадны иргэдэд коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор тодорхой журам тогтоон мөрдүүлж байсан. Тэгвэл цар тахлын вакцинд хамрагдсан гадны иргэдийг одооноос эхлэн ямарваа хориг саадгүйгээр нэвтрүүлэхээр болжээ. 

Үүний тулд Эрх чөлөөний орныг зорьж байгаа гадны иргэд онгоцонд суухдаа вакцинд бүрэн хамрагдсанаа батлах сертификат, үнэмлэхээ үзүүлж, урьдчилан бүртгэлд хамрагдсан байх ёстой юм.

Шинэ журмыг ирэх 11-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлнэ. Тэгвэл энэнээс өмнө өнгөрсөн оны 3-р сараас эхлэн АНУ, гадны улс орнуудын иргэд, тэр дундаа ЕХ-ны улс орнуудын иргэдэд цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй тохиолдолд улсынхаа хилээр нэвтрүүлэхгүй байх журам нэвтрүүлээд байжээ.