архив

Улсын Их хурал

Ирэх онд ажилтан, ажил олгогчдын нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэж татварт төвлөрөх орлогын өсөлт 41 хувиар туссан нь гишүүдийн анхаарлыг татаж байгаа. Ирэх онд ажилтан нэг хувь, ажил олгогч нэг хувийн нэмэгдэлтэйгээр нийгмийн даатгалд шимтгэл төлөх зохицуулалт 2017 онд батлагдсан хуулийн хэрэгжилттэй холбоотой. Харин энэ асуудлыг эргэн харах хэрэгтэй гэж шударга иргэдийн нэгдсэн эвслийн гишүүд хэллээ.

Ирэх онд улсын төсвийн орлогын 82.6 хувийг буюу 10.6 их наяд төгрөгийг татварын орлого бүрдүүлж байгаа. Үүнд иргэд, аж ахуй нэгжээс төлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэн тооцож ирэх оны төсөвт тусгажээ. Учир нь 2017 оноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр хуульчилсан. Тодруулбал 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувиар нэмэгдүүлснээр ирэх онд ажилтан, ажил олгогчдын төлөх татварын хэмжээ 26 хувьд хүрэх юм. Тиймээс энэ асуудлыг эрх баригчид эргэн харах хэрэгтэй гэлээ.

Ирэх оноос ажилтан 12.5 хувь, ажил олгогч 13.5 хувийн шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлнө. Гэхдээ ажилтны нийгмийн даатгалд төлж байгаа шимтгэлийг нэг хувиар нэмэгдүүлсэн орлого тэтгэврийн даатгалын санд төвлөрнө гэдгийг салбарын сайд онцолсон. Үүнээс гадна шинэ намын зөвлөл өргөн нэвтрүүгийн хууль болоод АМНАТ авах асуудлаар зөвлөлджээ.

Шинэ намын зөвлөлөөс олон суваг дамжуулагч кабелийн дөрвөн компани телевизүүдийн контентийг ямарч төлбөргүй 30 жил цацаж байгаа асуудал буруу жишиг гэдгийг онцоллоо. Тиймээс олон улсын байгууллагын зөвлөмжийн дагуу дөрвөн компанийн орлогын тодорхой хувийг телевизүүдэд хувиарладаг болох өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг шинэ намын зөвлөл дэмжиж байгаа гэлээ.