Топ мэдээнүүд

Grid List

Улсын Их Хурлын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан. 

 

Дэлгэрэнгүй ...

Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу өнөөдөр (2019.12.04) УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын албанаас нийслэлийн зарим сургуулиудад ажиллав. 

Дэлгэрэнгүй ...

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зэрэг нэр бүхий 10 гишүүн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр (2019.12.02) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын дарга Г.Занданшатар Хэнтий аймгийн Чандганы сангийн аж ахуйн (одоогийн Өлзийт баг) Атрын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Атрын 2 дахь аянаар байгуулагдсан тус аж ахуйд аав Д.Гомбожав нь даргаар ажиллаж, шилдэг аж ахуй болгож, Хөдөлмөрийн баатар цол хүртэж байжээ.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан хойшлогдлоо. Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанааар хүрэлцэн ирээгүй учраас хуралдаан хойшлогдсон бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 11 цагаас хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Бүрэн эрхт, тусгаар Монгол Улсын иргэд ээ,

Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Дэлхийд нөөц баялагаараа дээгүүрт орох  ордынхоо 34 хувийг  Монголчууд бид эзэмшдэг. Гэтэл бид хувьцааны эзэн орон байж өдөр бүр өр үйлдвэрлэж байгаад УИХ-ын  зарим гишүүд эсэргүүцэлтэй хандаж байна. Хамаг баялагаа өгөөд дээр нь өртэй үлдэж байгаа Оюутолгойн гэрээг засаж сайжруулахын тулд энэхүү тогтоолын  төслийг боловсруулсан байна. Оюутолгойн 34 хувийг эзэмшснийхээ төлөө манай улс 1,6 тэрбум долларын зээлийн өрөнд ороод байгаа гэдгийг хуралдааны үеэр ч  хөндлөө. Бат

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр парламент Монгол банкны ерөнхийлөгч Н. Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.  Ам.долларын ханш савалгаатай, эдийн засгийн амаргүй үед Төв банкны удирдлага тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын зарим гишүүд илэрхийлж байна. Гэвч Н.Баяртсайхны хувьд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас түүнийг чөлөөллөө. Төв банкны удирдлага болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг чөлөөлөх болсон үндсэн шалтгаан  нь манай улс  саарал жагсаалтад орсонтой холбон тайлбарлаж байгаа юмаа.                                                                                           

Дэлгэрэнгүй ...

Үндсэн хуулийн цэцийн дарга солонгос эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан байж болзошгүй үйлдэл нь Монголд дарга нараас охид бүсгүйчүүдээ хамгаалахыг сануулсан дохио гэдгийг хуульч эмэгтэйчүүд хэлж байна. Яг энэ сэдвээр өнөөдөр төрийн ордонд хуульчид цугаллаа. Бэлгийн дарамт учруулсан үйлдэлд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчинг 2017 онд өөрчлөгдсөн эрүүгийн хуулиар байхгүй болгожээ. Энэ зүйл заалтыг дахин сэргээх, бэлгийн дарамтийн эсрэг зохицуулалтыг улам нарийвчлах шаардлага байгааг хуульчид хэлж байна.

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын нэгдсэн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Хуралдаанд 63 гишүүн оролцож 63 гишүүн дэмжиж 100 хувийн саналаар баталж байна. Гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлт Г.Занданшатар даргатай Монгол улсын долоо дахь парламентаар ийнхүү батлагдаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2020 оны 5-р сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн дагаж мөрдөнө.

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын нэгдсэн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Хуралдаанд 63 гишүүн оролцож 63 гишүүн дэмжиж 100 хувийн саналаар баталж байна. Гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлт Г.Занданшатар даргатай Монгол улсын долоо дахь парламентаар ийнхүү батлагдаж байна.

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн хуультай адил хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх энэ хууль Үндсэн хууль хэрэгжиж эхлэх хүртэл асуудлыг зохицуулах юм.

Дэлгэрэнгүй ...

Ирэх оны улсын төсөвт 1.3 их наяд төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс авахаар тусгасан. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор төсвийн орлого энэ хэмжээгээр дутахад хүрснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон. Ирэх оны улсын төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед төсвөөс урьтаж АМНАТ-ын асуудлыг шийдэх ёстой ч МАН-ын бүлгийн завсарлага дуусаагүй учраас цааш хэлэлцэх эсэх нь бүрхэг болжээ.

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын гишүүн О.Баасанхүү тойрогтоо ажиллаад ирлээ. Ард иргэдийн асуудлыг сонсож төрийн бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ Орхон аймгийн өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай зөөврийн эхо аппаратыг гардуулан өгсөн байна.   

Дэлгэрэнгүй ...

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ гурван асуудал тусгахыг АН эрх баригчдаас хүссэн.  Тэгвэл Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, 2024 оноос холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах зэрэг саналууд дэмжигдсэн байна.  Харин ерөнхийлөгчийг танхимаас сонгох асуудал өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороодын олон гишүүдийн дунд маргаан үүсгэж талцууллаа. 

Дэлгэрэнгүй ...

Ирэх онд ажилтан, ажил олгогчдын нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэж татварт төвлөрөх орлогын өсөлт 41 хувиар туссан нь гишүүдийн анхаарлыг татаж байгаа. Ирэх онд ажилтан нэг хувь, ажил олгогч нэг хувийн нэмэгдэлтэйгээр нийгмийн даатгалд шимтгэл төлөх зохицуулалт 2017 онд батлагдсан хуулийн хэрэгжилттэй холбоотой. Харин энэ асуудлыг эргэн харах хэрэгтэй гэж шударга иргэдийн нэгдсэн эвслийн гишүүд хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улс эдийн засгийн саарал жагсаалтад орсноос үүдэн Монголбанкны ерөнхийлөгч Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Даваасүрэн нарыг албан үүргээс нь чөлөөлж хариуцлага тооцох асуудлыг байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн. Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ.  Зарим гишүүдийн хувьд хариуцлага тооцох арга хэмжээг цогцоор нь авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.  

Дэлгэрэнгүй ...

Чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суугаа элчин сайдыг эгүүлэн татах , томилох талаар Монгол улсын ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.  ОХУ, Бүгд найрамдах Куба, Польш, Швед, Тайландын хаант улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд нарыг томиллоо. Элчин сайдад нэр дэвшигчид мэргэжил, мэдлэг боловсрол, ажлын туршлага чадварын хувьд хуульд заасан бүхий л шалгуур шаардлагыг бүрэн хангасан гэж үзжээ. 

Дэлгэрэнгүй ...

Үндсэн хуулийн цэцийн даргын үйлдэл БНСУ-д болсон ч манай улсад бэлгийн дарамтын эсрэг хуулиа эргэн харах дохио өглөө. Энэ үйл явдлын мэдээлэл цацагдсаны дараа дарга, түшмэдүүд охид эмэгтэйчүүдэд янз бүрийн байдлаар бэлгийн дарамт учруулж байсныг сошиал орчинд бүсгүйчүүд бичиж эхэлжээ. Энэ бол бэлгийн дарамтын эсрэг Монгол улс тодорхой хуультай болох шаардлагатайг харуулж буй хэрэг гэдгийг Улсын их хурлын эмэгтэй гишүүд хэлж байна. Тийм учраас нарийн зохицуулалттай чангахан хуулийн төсөл боловсруулж байгаагаа гишүүд онцоллоо. 

Дэлгэрэнгүй ...

Удахгүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн сүүлийн хэлэлцүүлэг болно. Үүнд бэлтгэх зөвшилцлийн ажлын хэсэг тодорхой саналууд дээр нэгдэж эхэллээ. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх асуудал дэмжигдсэн бол сонгуулийн холимог тогтолцоог үндсэн хуульд тусгах асуудал мөн дэмжлэг авчээ. Гэхдээ хэдэн хувь нь можаритор, хэд нь пропорциональ байх вэ гэдэг дээр талууд дахин ярилцахаар болсон байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлогдлоо. Учир нь тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд гишүүд саналаа нэгтгэж чадахгүй байгаа учраас Улсын их хурлын дарга хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг гаргаж, асуудлыг нягтлахаар болжээ.  

Дэлгэрэнгүй ...

АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ерөнхийлөгчийг парламентаас томилох, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх болон сонгуулийг холимог системээр явуулдаг болох гурван заалтыг тусгахыг шаардсан.  Энэ хүрээнд УИХ зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан хуралдаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр ажлын хэсэг Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх заалтыг Үндсэн хуульд тусгахыг дэмжлээ.  

Дэлгэрэнгүй ...

Манай улс санхүүгийн саарал жагсаалтад багтсантай холбоотой Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцохоо УИХ-ын дарга мэдэгдсэн.

Дэлгэрэнгүй ...

Манай улс санхүүгийн саарал жагсаалтад багтсантай холбоотой Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцохоо УИХ-ын дарга мэдэгдсэн. Учир нь Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд тавьж байгаа хяналт хангалтгүйн дээр алт үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгийн наймааг зохицуулах зохицуулалт байхгүй байгаа нь саарал жагсаалтад багтахад нөлөөлсөн гэж байгаа. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын даргын саналыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонхи дэмжлээ.

Дэлгэрэнгүй ...

Манай улс санхүүгийн саарал жагсаалтад багтсантай холбоотой Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцохоо УИХ-ын дарга мэдэгдсэн. Монголбанкны ерөнхийлөгчийн тухайд арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрт хяналт тавиагүй гэдэг асуудлыг хөндөж байгаа. Учир нь ОУВС-гаас арилжааны банкуудад өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх хугацаатай үүрэг өгч энэ дагуу банкууд хөрөнгөө нэмэгдүүлсэн байдаг. Гэвч  ХААН, Голомт, Худалдаа хөгжил гэх мэт томоохон банкууд эх үүвэрээ хэрхэн нэмэгдүүлсэнээ тайлагнаж чадаагүйн дээр шалгуулахаас татгалзсан нь олон улсын байгууллагын анхаарлыг татсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурлын дарга Г.Занданшатар сэтгүүлчидтэй цөөн хором уулзаж сонирхсон асуултад хариулт өглөө. Тэрээр өнгөрсөн Мягмар гарагт Хятад улсын 750 гаруй иргэнийг тагнуул, цагдаагийн байгууллага саатуулсан асуудалд анхаарал хандуулж байгаагаа онцоллоо. Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой учраас эдгээр иргэдэд хэн виз олгосон, өндөр хурдны компьютер олон тоогоор оруулах зөвшөөрөл хаанаас гарсан гээд нарийн нягтлах учиртайг Улсын их хурлын дарга Г.Занданшатар хэллээ. Шалгалт дууссаны дараа энэ хэрэгт оролцсон бүх хүнд хариуцлага тооцно гэдгийг ч онцолсон байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төрийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хууль маргаан дагуулж эхлээд байна. Компаниуд татвараас нуугдах тохиолдол байсан учраас ачсан, борлуулсан, олборлосон бүх тохиолдолд татвар авахаар зохицуулжээ. Харин Үндсэн хуулийн цэц аж ахуй нэгжүүдээс татвар давхардуулан авах нөхцөл бүрдсэн буюу Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд байгаа юм. Энэ татвар жилдээ 1.2 их наяд төгрөг улсын төсөвт бүрдүүлдэг байна. Гишүүдийн хувьд энэ татварыг авах нь зөв. Хамгийн гол нь хуулийн ойлголтоо нэг мөр болгох ёстойг хэлж байна.

Дэлгэрэнгүй ...

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Өсөн нэмэгдэх рояалти буюу нөөц ашигласан төлбөрийг 5 хувь байхаар тогтоосныг цэц хүчингүй болгосон юм.  Харин үүнийг сангийн сайд Ч.Хүрэлбаатар эсэргүүцэж байгаагаа өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Оюу толгой, Эрдэнэт, Эрдэнэс таван толгой зэрэг томоохон компаниуд улсад татвар төлөхөө зогсоож, төрийн хяналтаас гарлаа гэдэг агуулгаар бичжээ. 

Дэлгэрэнгүй ...

Эрүүгийн хуулийн цоорхойг ашиглаж хийсэн хэргээсээ ял шийтгэлгүй мултарсан олон жишээ бий.  Ихэнхдээ төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа эрхмүүд авлига хээл хахуулийн хэргээр саатуулагдсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр суллагдсан.  Тэгвэл хууль тогтоогчид гаргасан алдаагаа засах үүднээс эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл заалтад өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Дэлгэрэнгүй ...