Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БЗД-ийн эхчүүдэд Эхийн алдар одонг өнөөдөр гардууллаа. Монгол улсын ирээдүйн эздийг элбэрэлт хайраараа өсгөж хүмүүжүүлсэн, олон хүүхэдтэй 1021 эх өнөөдөр одонгоо гардан авсан юм.

“Эхийн алдар” одонг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг. Гэвч коронавируст халдварын улмаас энэхүү арга хэмжээг хойшлуулаад байсан юм. Харин Монголын Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон. Энэ хүрээнд өнөөдөр БЗД-ийн 1021 эхчүүдэд Эхийн алдар одонг гардуулсан юм.

Энэ жил 10,677 ээжид эхийн алдар одонг гардуулна. Үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх юм. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ