Ерөнхийлөгч

Баяр наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд сар шинийн барилдаанд зодоглоно гэдгээ мэдэгдээд байна. Баяр наадам зохион байгуулах комиссын хувьд Э.Оюунболд аваргыг сэргээш хэрэглэсэн гэдгийг зарлаж, цолыг нь хураах саналаа ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа юм. Энэ шийдвэртэй санал нийлээгүй аварга хуулийн байгууллагад хандсанаар сэргээш хэрэглэсэн хэрэглээгүй гэдэг асуудал шүүхэд шилжээд байна. Хуулийн байгууллага нэгэнт шалгаж байгаа учраас аварга цолыг яаран хураахгүй байхаар төрийн тэргүүн шийджээ.

Цол хураах тухай асуудал анх удаа гарч байгаа зүйл биш. Өмнө нь хууль хяналтын байгууллагын шийдвэр эцэслэгдээгүй байхад бөхийн цолыг нь хурааж байсан асуудал гарч байсан. Гэтэл хуулийн байгууллагын шийдвэр цол хураах дээр эсрэг гарч тухайн бөхийн цолыг сэргээж байсан удаатай. Тиймээс ийм байдал дахин гаргуулахгүйн тулд “ОЮУНБОЛД АВАРГАТАЙ ХОЛБООТОЙ” хуулийн байгууллагын эцсийн шийдвэр гаргахыг хүлээж байна гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга мэдэгдлээ.  

ОЮУНБОЛД АВАРГА УДАХГҮЙ БАРИЛДАНА ГЭДГЭЭ ОЙРЫН ХҮМҮҮСДЭЭ ХЭЛЖЭЭ

Түүний цолыг хураах тухай шийдвэр одоогоор гараагүй байгаа учраас цолтойгоо хэвээр байгаа. Харин Шинэхэн аварга удахгүй барилдана гэдгээ ойрын хүмүүсдээ хэлжээ. Энэ тохиолдолд ерөнхийлөгч барилдах эсэхийг шийдэхгүй, Монголын үндэсний бөхийн холбоо шийдвэрийг гаргах юм байна.

Э.Оюунболд аварга мөн үүссэн асуудалтай холбоотойгоор АТГ-т гомдол гаргаад байгаа.