Архив...

Ерөнхийлөгч

Монгол Улсын тулгуур баримт болох Үндсэн хуулиа өнөөгийн парламент 20-иод жилийн дараа өөрчилсөн. Уг өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг 50 нас хүрсэн 5-аас доошгүй жил улсдаа ажилласан, уугуул иргэнийг сонгоно. Бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байхаар тусгасан. Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн энэ заалт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөнө. Тиймээс ерөнхийлөгчийн дараагийн сонгуулийг энэ заалтад тулгуурлан зохион байгуулахаар хуулийн  төслийг бэлтгэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зарим хязгаарлалтыг хийхээр тусгасан байна. Тухайлбал сонгуулийн сурталчилгааны хоногийг өөрчлөх, сошиал орчинд хяналт тавих зэргийг хуулиар хязгаарлахаар болжээ. Монгол Улс өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн хэлбэрийг Монгол улс нэг тойрог хэлбэрээр зохион байгуулж, парламентад суудалтай намуудаас нэр дэвшигчийг тодорхойлж ирсэн. Тэгвэл ирэх жилийн сонгуулийг ч энэ жишгээр хийнэ гэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн санхүүжилт, сурталчилгаанд нөлөөлөх хөндлөнгийн нөлөөллийг багасгах чиглэлд хуулийн төсөл боловсруулсан гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдсаны дараа сонгууль болох жилдээ төсвийн тогтоолыг УИХ-д оруулж, санхүүжилтийн хэмжээг тогтоох юм байна.