Ерөнхийлөгч

Хүннү рок урсгалийг бий болгон дэлхийг байлдан дагуулж буй The Hu хамтлагт төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртээлээ. Энэ хамтлаг Европын хөгжмийн фестивалиудыг үзэгчдээр дүүргэснээс эхлээд буруу бичигддэг байсан Чингис хааны нэр буурал тивд бүрэн засагджээ. Солонгосын алдарт К-поп урсгалыг ардаа орхиж биллборд жагсаалтыг тэргүүлсэн гээд олон амжилтын эзэд болоод байна. Хамтлагийн стиль, хийж буй үйлдэл бүр нь Монголын соёл ёс заншлыг илэрхийлдэг нь эх орноо дэлхийн дахинд сурталчлах том үйлс болж байгааг Ерөнхийлөгч онцоллоо. The Hu хамтлагт уламжлалын дагуу морин цагт Чингис хаан одон гардууллаа. 

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн морин цагт  “The Hu” хамтлаг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг гардууллаа. Шагналыг Монгол улсын гавъяат жүжигчин, хамтлагийн продюсер Б. Дашдондогт  Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өглөө.

Өмнө нь хамтлаг, байгууллага бус нэг хүнд тухайлан олгодог байсан энэхүү эрхэм хүндтэй шагналыг энэ жил анх удаа 11 гишүүнтэй “Хү” хамтлагт олгож буйгаараа онцлог юм.  “Чингис хааны одон” төрийн дээд шагналыг жаазанд байрлуулж гардуулсан бол хамтлагийн 11 гишүүн тус бүрт шагналын жижигрүүлсэн хувилбарыг өгөх юм. Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөр ийнхүү төрийн дээд, тэргүүн зэргийг шагнал хүртсэн нь Монгол түмний итгэлийг хүлээж, ташуур өгч байгаа хэмээн ойлгож байна хэмээн  хамтлагийн продюсер хэллээ.  

Түүнчлэн тэрээр хэлэхдээ, гадны оронд байгаа Монголчуудыг шоовдор үздэг байсан бол дэлхийн дахинд өнөөдөр Монгол хүнийг харах өнцөг эерэгээр өөрчлөгдөж байна. Мөн Монгол, Хүннү рок урсгалаар дамжуулан Монгол рокийг дэлхийд таниулахаас гадна  дэлхийн рок урсгалыг шинэчлэх эрхэм зорилгынхоо эхэнд яваа гэдгийг тэрээр хэллээ.  Хү хамтлагийн тухайд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл хүргэхэд хамтлагийнхан 12 сарын дундуур эх орондоо ирнэ. Ингээд 2020 оны нэг сараас эхлэн Европын холбооны улсуудаар тойрон тоглох аяллаа эхэлнэ. Дашрамд дуулгахад 2020 онд Европт тоглогдох The Hu хамтлагийн тоглолтын тасалбарын 50 хувь нь хэдийнэ борлогджээ.

Хамтлагийн гаргасан амжилтуудаас үзэгчиддээ хүргэе.

iTunes чартын рок дууны төрөлд The HU хамтлагийн “Wolf Totem”буюу  (Чонон сүлд) уран бүтээл нэгдүгээрт, “Yuve Yuve yu” (Юу вэ, юу вэ, юу) дуунууд нь биллбордыг тэргүүлээд зогсохгүй  “Wolf Totem” уран бүтээл нь “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн байна.

ФЭЙСБҮҮК ШУУД