Төгрөгөө үлдээе!

Дотоодын эдийн засгийг дэмжих зорилгоор Цаг хөтөлбөр Төгрөгөө үлдээе буланг санаачилсан. Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллаж байгаа #Лавай худалдааны төвийг өнөөдөр онцолж байна. Тэд үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжин үнэ төлбөргүйгээр үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэллээ.

Лавай худалдааны төв нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоотой хамтран үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж байна. Сар шинийн баярын өдрүүдийн идээ болон гарын бэлгээ нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ.

Үйлдвэр эрхлэгчид түрээсийн төлбөр төлөлгүйгээр үзэсгэлэнд оролцож байгаа учраас үнийн хувьд боломжийн гэдгийг тодотгож байна. Тухайлбал  2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа “Хайнаг толгой” хоршооны үндэсний загвартай эмэгтэй цамц гэхэд 55мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Үндэсний үйлдвэрлэгчдээ ийнхүү дэмжихээс гадна  үйлчлүүлэгчдээсээ 7 хоногт нэг  азтан шалгаруулан иж бүрэн тавгийн идээгээр урамшуулж,  Лавай супермаркетаас 100,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хэрэглэгчиддээ гарын бэлэг өгч байна.

Ийнхүү  үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ үндсэн үнээр нь авч дэмжихийг уриалж байна. Лавай худалдааны төв  ХУД, Мишээл экспогийн хажууд Эрэл компанийн замын эсрэг талд байрлаж байна.