Төгрөгөө үлдээе!

Сар шинийн баяраар монгол төгрөгөө гадагшаа урсгахгүй байх уриалгыг дэвшүүлж "Төгрөгөө үлдээе" буланг Цаг хөтөлбөр санаачилсан. Импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг үзэгч танд танилцуулж байна. Өнөөдөр Эртний Монгол хадаг компанийг онцлоё. Хүндэтгэлийн дээд алд цэнхэр хадагаа эх орондоо үйлдвэрлэж байна. Монголдоо үйлдвэрлэсэн хадгаар ахмад буурлуудаа хүндэтгэх сайхан боломж бүрджээ. 

Төгрөгөө үлдээе -  “Эртний Монгол хадаг” ХХК

Эртнээс эдийн дээд эрхэм зүйл хэмээн хүндэтгэн үздэг хадгийг Монголчууд дотооддоо үйлдвэрлэж байна. "Эртний Монгол хадаг" компани 2017 оноос хойш байгальд болон тахилгатай уул овоонд залсан тохиолдолд нар салхи, бороо шорооны нөлөөгөөр ялзрал явагдаж бүрэн задрах эко материалаар хийгдсэн хадгийг үйлдвэрлэж байна. Өдөрт 1400 хүртэлх хадаг үйлдвэрлэх хүчин чадалтай тус компани жилд дунджаар 500 гаруй сая төгрөгийг дотооддоо үлдээж байна. 

 

хадаг үйлдвэрлээд зогсохгүй торго бөс бараа үйлдвэрлэх боломж байгааг хэлж байна. Хамгийн гол нь Монголчууд дотоодын үйлдвэрээ дэмжиж худалдан авалт хийх нь чухал юм шүү гэдгийг онцолж байна.

Синх: Ж.Золбоо “Эртний Монгол хадаг” ХХК-ийн менежер   

Сони: хадагны зөв хэрэглээ болон утга учир бэлгэдлийг таниулах зорилгоор хадаг нэг бүрчлэн тайлбар шошготойгоор гаргадаг байна.  Монгол хадагийг томоохон зах, сүлжээ дэлгүүрүүд, шашны дэлгүүр, үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр худалдаалж байна.