Төгрөгөө үлдээе!

Удахгүй сар шинийн баяр болно. Гарын бэлэг, идээ удаанд зарцуулах мөнгөө гадагшаа урсгах биш дотооддоо авч үлдэх уриалгыг "ЦАГ" хөтөлбөр дэвшүүлж байна. Өнөөдрөөс "Төгрөгөө үлдээе" буланг шинээр нээж байна. Уламжлалт цагаан сарын баяраар айл өрхүүд гарын бэлгэнд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг судалгаа бий. Энэ мөнгөний 80 гаруй хувь нь импортын бараа бүтээгдэхүүн авахад зарцуулагджээ. Тэгвэл "Төгрөгөө үлдээе" булангаар эдийн засгийн бодит тооцоо болон дотоодын үйлдвэрлэгчдийг үзэгч танд танилцулах болно. Эхний дугаарт "Стимо" компанийг онцолж байна.  

 

"Төгрөгөө үлдээе" булан-Стимо ХХК

ҮСХ-ын Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд: 

2018 оны 12 дугаар сарын  байдлаарх 895.1 мянган өрхийн 64.0 хувь буюу 572.6 мянган өрх цагаан сарын баярыг  өргөн дэлгэр тэмдэглэж, нэг өрхөөс 1.5 сая төгрөгийн зардал гардаг гэвэл, идээ болон  бэлэгт зориулж улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна гэж тооцоо гаргажээ.

Харин бэлгийн 80.0 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь  Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж  байна гэсэн үг. Иймд гадагш валют болон гаргадаг энэхүү төгрөгөө дотоодоо худалдан авалт хийх ямар боломжууд байгааг "Цаг" хөтөлбөрийн “Төгрөгөө үлдээе” булан хүргэж байна.  Энэ удаа Стимо ХХК-ийг онцолж байна.

Стимо ХХК нь өнөөдрийн байдлаар нарийн боов, жигнэмэг, цайны үйлдвэрлэл гэсэн үндсэн 3 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  Стимо компаний  6 төрлийн цай нь  Монгол улсын бүх аймгууд болон Улаанбаатар хотын бүх сүлжээ дэлгүүрүүд, супер маркет хүнсний дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнэээ нийлүүлж байна.