Төгрөгөө үлдээе!

"Монгол Улсаа хөгжүүлье" уриатай ТВ5 Телевиз сар шинийн баяраар төдийгүй энгийн үед ч эх оронч худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг “Төгрөгөө үлдээе” булангаар уриалж байна . Монголын үхэр, сарлагийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа MR брэндийг өнөөдрийн Цаг хөтөлбөртөө онцоллоо.  

MR брэнд нь 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч юм. Одоогийн байдлаар эрэгтэй, эмэгтэй цүнх, спорт аяны цүнх, сурагчийн үүргэвч,  түрийвч, хэтэвч, түлхүүрний оосор гээд 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг урлаж хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Монголдоо урлаж байгаа эдгээр бүтээгдэхүүнийг Монгол үхэр, сарлагийн арьсаар  бүтээгдэхүүнээ хийдэг нь MR брэндийн давуу тал гэдгийг MR брэндийн ерөнхий менежер Ч.Оч онцолж байна. 

MR брэнд өнгөрсөн онд компанийхаа хувьцааг гаргаж, хэрэглэгчиддээ худалдан авалтаараа дамжуулан хувьцаа эзэмшигч болох боломжийг бүрдүүлжээ.