Эрх зүй

СБД-ийн 3-р хороонд байрлах Бээжин бараа дэлгүүр зориулалтын бус газарт хүнсний бүтээгдэхүүнээ хадгалж байсан зөрчил илэрчээ.  Тус газар нь ашиглагдахаа байсан Хангай зочид буудал юм. Тус буудлын нэг давхарт тус дэлгүүрт зарж борлуулж байсан мөөг, хиам сосиск, гурил будаа, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд их хэмжээтэй байжээ.  

Уг нь хүнсний гаралтай бараа бүтээгдэхүүнийг зориулалтын орчинд хадгалах ёстой. Гэтэл хуучирсан барилгын нэг давхарт овоолж орхижээ. Мөн эдгээр бараа бүтээгдэхүүн нь хилээр яаж орж ирсэн гэдэг нь тодорхой бус байна.

Хүнсний бүтээгдэхүүн хадгалж байгаа энэхүү байр нь Бээжин бараа Супермаркет дэлгүүрийнх гэдэг нь шалгалтын явцад тогтоогдсон. Тиймээс НМХГ-аас дэлгүүр дээр мөн шалгалт явуулсан. Өмнө нь агуулах дээр илэрч байсан хаяг шошгийн болон бусад зөрчил ч дэлгүүр дээр илэрсэн юм. Тиймээс дэлгүүрийг хаахаар болсон юм.

Бид дэлгүүрийн эзэн Хятад улсын иргэнээс яриа авах гэсэн боловч орчуулагч байхгүй гэсэн шалтгаанаар яриа өгөхөөс татгалзсан. Эхний ээлжинд дэлгүүрийг хаана, үүний дараа бараа бүтээгдэхүүнийг улсын орлого болгох, устгах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар болсон юм. 

ШУУД | Зориулалтын бус газар хүнсний бүтээгдэхүүн хадгалж, худалдаалж байсан Хятад эзэнтэй дэлгүүрт НМХГ-аас шалгалт хийж байна #TV5Mongolia

Posted by TV5 Mongolia on Tuesday, October 1, 2019