Эрх зүй

Нэн ховор амьтдын жагсаалтад багтах хүрэн баавгай, цоохор ирвэс, халиун буга агнасан 60 гаруй үйлдлийг Экологийн цагдаагийн алба илрүүллээ. Тэд агнасан баавгайн арьс, сарвуу зэргийг зарах гэж оролджээ. Хэрэг илрүүлж хулгайн анчдад ял өгөх нь нэг хэрэг. Харин дэлхийд ховордсон амьтдыг хөнөөх нь улс орныхоо эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг гэдгийг сануулж байна.

Бидний хүрээлэн буй орчин, ан амьтдыг хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслах зогсоох зорилгоор Экологийн цагдаагийн албыг ЗГ-ын тогтоолоор байгуулсан. Ингээд 21 аймагт 170 гаруй алба хаагч Экологийн асуудлыг хариуцан ажиллаж байна. Мөн төв аппаратанд ажиллах хүч ч нэмэгдсэн. Энэ хирээрээ хууль бус антай холбоотой гэмт хэргийн илрүүлэлт нэмэгджээ. 2020 он гарсаар  хүрэн баавгай, цоохор ирвэс, хариун буга зэрэг нэн ховор болон ховор амьтдыг агнасан хэд хэдэн хууль бус үйлдлийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлсэн байна. Одоогоор шалгалтын ажиллагааг явуулж байна.

Ховор ан амьтдыг агнасан иргэд хэзээ ч хууль хяналтын байгууллагад баригдахгүй гэж боддог. Гэтэл судалгаанаас үзэхэд далд нууц аргаар ховор ан амьтад агнасан иргэдийг 99 хувь хууль хяналтын байгууллагад баригдаж ял авсан байдаг. Мөн одоогоор энэ төрлийн гэмт хэрэгтэй Экологийн цагдаагийн алба өргөн фронтоор тэмцэж байгаа болохоор хэрэв та ийм үйлдвэл хийвэл хуулийн байгууллагын хаалга татахаар байгааг сануулъя.