Эрх зүй

Ирэх 1-р сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хэргийн ялын шинэ хувилбар манай улсад хэрэгжих гэж байна. Анх удаа болон болгоомжгүй байдлаас бусдад хөнгөн хохирол учруулсан бол заавал хорих ангид ял эдлүүлэх биш зорчих хэсгийг зааж өгөн гэрийн хорионд байлгах юм. Ингэхдээ тухайн ялтны биед ухаалаг төхөөрөмж зүүж хянахаар зохицуулжээ. Хэрвээ зааж өгсөн радиусаас гарах, төхөөрөмжийг салгах гэж оролдсон бол хорих ялаар солих зохицуулалттай байх юм. Энэ ялыг цахим гав гэж нэрлэж байна.

Засгийн газрын хуралдаанаар анх удаа, хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цахим гаваар шийтгэх тогтоолыг баталлаа. Ингэснээр зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл, санамсаргүй байдлаар хүний биед гэмтэл учруулсан зэрэг хөнгөн хэлбэрийн хэрэгт оноодог зорчих эрхийг хязгаарлах шийтгэлийг цахим гаваар эдлүүлэх юм. Цахим гавыг хэрэг үйлдсэн этгээдийн хөл эсвэл гарт зүүснээр хэрэгтнийг гэрт нь хянах юм. Хэрэв ямар нэг байдлаар тайлсан тохиолдолд хорих ялаар шийтгэнэ.

Цахим гавыг ашиглаж эхэлснээр хорих ангиудад зарцуулах улсын төсвийн зардлыг 60 хувиар хэмнэх тооцоог гаргажээ.