Эрх зүй

Өнгөрсөн жил Төв аймгийн зарим сумд, Дундговь, Өмнөговь аймгийн хэд хэдэн сумдын айлуудыг нэг шөнийн дотор эзгүй хойгуур нь ухаж алт мөнгөн эдлэл, эмээл хазаар зэргийг нь тонон дээрэмдсэн хэргүүд гарсан. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон тухайн аймгийн цагдаагийн хэлтсүүд хамтран дээрхи хулгай хийдэг бүлэг нөхдийг илрүүлэн шалгаж байна.