Эрх зүй

Улаанбаатар хотын дарга асан Э. Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10 цагаас эхэлсэн. Шүүгдэгчдийн нэг болох ТОСК-ийн захирал асан А. Гантулгын өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай шүүх хуралд оролцоогүй байна. Иймээс шүүх хурлыг 6-р сарын 8 хүртэл хойшлуулжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Б.Мөнхтөр нар оролцож байгаа юм.  Шүүгдэгч А.Гантулгын өмгөөлөгч П.Баасанжав өвдсөн гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг дахин хойшлуулжээ. Шүүгдэгч Э. Бат-Үүл шүүх бүрэлдэхүүнд хэд хэдэн асуудлаар хүсэлт гаргаснаа онцолж байна. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд цацагдаад байгаа түүний хүүтэй холбоотой асуудал гүтгэлэг хэмээлээ.

Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1.2-т заасан эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн, 22,12,1-т заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, 18.6.2-т заасан мөнгө угаасан гэх зүйл ангид зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. Гэм буруутайг шүүх хурал 6-р сарын 8 хүртэл хойшиллоо.