Эрх зүй

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хуучнаар Баянзүрхийн товчооны уулзварт Налайхаас Улаанбаатар явах чиглэлд 2020 оны 5 дугаар сарын 5-ны өглөөний 08 цаг 20 минутын орчим Hino маркийн ачааны автомашин нь Volvo маркийн ачааны автомашин, Hyundai Porter, Toyota prius-30, Honda Insight маркийн автомашинуудыг мөргөж, ослын улмаас 4 хүн гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байна.

Hino маркийн автомашин жолооч 43 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер-2,24 %/

Иймд иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАнаас анхааруулж байна.