Эрх зүй

НМХГ-аас өнгөрсөн 2019 онд  мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 аж ахуй нэгж, 16 иргэний үйлдвэрийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ, 1234 зөрчил илрүүлжээ.

Үүнээс ихэнхи зөрчлийг нь газар дээр арилгуулж, 7 аж ахуй нэгжид зөрчлийн хэрэг нээж, 82 сая 730 мянган төгрөгийн торгуул ноогдуулжээ. Мөн Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу хэд хэдэн ноцтой, хүнсний аюулгүй байдал зөрчигдсөн зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авсан байна.

Хүнсний үйлдвэр дээр дурьдсан тооны зөрчилтэй байна гэдэг бол аюултай зүйл. Мэргэжлийн хяналтын байгууллага зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа ч гэсэн мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгжийн зөрчил буурахгүй байгаа юм аа. Хамгийн сүүлд л гэхэд СХД-ийн нутаг дэвсгэр “Зочин хүнс” компани эрүүл ахуй шаардлага хангаагүй орчинд мах, махан бүтээгдэхүүн буюу зайдас үйлдвэрлэж байсныг иргэдийн мэдээллийн дагуу илрүүлж, тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоогоод байна.