Эрх зүй

Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл болоол түүний хүү Б.Чулуудай нарын 11 гаруй хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 10 цагаас ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр нээлттэй болсон. Гэвч өмгөөлөгч нэмж авах, зарим өмгөөлөгч ирээгүй, ковид 19-ын өвчлөл гараад байгаа энэ үед шүүх танхимыг томруулах, олон хүнийг оруулахгүй байх зэрэг хүсэлтийг өмгөөлөгч нар нь тавьсаны эцэст шүүх хуралдаан хойшиллоо.

Энэ шүүх хурлаар Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүүдээ давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм.