Эрх зүй

ЧД-ийн хэмжээнд газрын төлөвлөлт зохион байгуулалт, зөрчил маргааныг арилгах, хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдсан байна. Ингэснээр тухайн дүүргийн засаг дарга бие даан газрын асуудал, маргааныг шийдвэрлэдэг байсанд өөрчлөлт орж, хяналтын байнгын зөвлөлтэй болж байгаагаараа онцлог бөгөөд цаашлаад авилгагүй нийгмийг бий болгох зорилготойг хэлж байна.

2017 оноос хойш ЧД-ийн хэмжээнд 941 иргэн, ААНБ-аас газрын маргаантай холбоотой зөрчлүүд ирсэн байна. Хуулийн дагуу 30 хүртэлх хоногийн дотор маргааныг шийдвэрлэх ёстой ч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй зөрчлүүд олон байгааг онцоллоо. Ажлын хэсэг байгуулагдсанаар зөрчилтэй байсан хүсэлтүүдэд хяналт тавин ажиллаж хууль зөрчсөн 49 газрыг гэрчилгээг цуцалсан байна.

Байнгын зөвлөл ажиллаж эхэлснээс хойш 100 гаруй гомдол дээр хяналт тавин шийдвэрлэжээ. Мөн газрын маргаантай холбоотой асуудал байгаа бол 319,857 утсанд холбогдож санал гомдол өгөх, зөвлөгөө авах боломжтой болсон байна.