Эрх зүй

2020 оны эхний 1-р улирлын байдлаар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудад зөрчлийн талаарх 452,077 санал гомдол иржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60,441-ээр буюу 13.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт гарсан зөрчлийн 32.4 хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчжээ. Үүнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүд их гарчээ. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 29 хувийг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн 61 хувь нь нийслэлд гарч байгаа бол 39 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.