Эрх зүй

Богд уулын хоёр хэсэгт өнөөдөр түймэр гарлаа. Хуурайшилттай байгаа энэ үед иргэд тамхины ишээ бүрэн гүйцэд унтраалгүй ил задгай хаясан нь гал гарах шалтгаан болсон байна. Мөн ууланд алхах, амарч зугаалахыг хориглох захирамж гарсан ч иргэд зөрчиж, улмаар түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж байгааг мэргэжлийн байгууллагаас санууллаа. Иймд иргэд дээрх захирамжийг дагах, хуурайшилттай байгаа үед тамхины иш, ил гаргахгүй байхыг анхаарууллаа.

Зайсангийн ам болон Хүүшийн аманд гарсан гал түймрийг Гал унтраах, аврах 30-р ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн, мөн Гал унтраах, аврах 14-р ангийн үндсэн болон бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн бүрэн унтраалаа. Хоёр аманд гарсан түймэр иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотойг албаныхан ярьж байна. Онцгой байдлын албаныхан түргэн шуурхай ирж, түймрийг богино хугацаанд унтраасан юм. Хэрэв цаг алдсан бол гал түймэр Нүхтийн ам, Арцатын ам руу орох байсныг албаны хүмүүс ярьж байна.

Хуурайшилтын үед иргэд, олон нийт ногоон бүсэд амарч, зугаалахгүй байх, санамсар болгоомжтой байж татсан тамхины иш, цогийг унтрааж гал тавихгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ