Эрх зүй

Бэлчээрт яваа бусдын адууг хулгайлан Нийслэл хот руу оруулж ирж төхөөрдөг байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас саатууллаа. Одоогийн байдлаар дээрхи бүлэглэл 112 адууг хулгайлж махлан, бусдад 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулаад байна.

Эрүүгийн цагдаагийн албаны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран бусдын олон тооны малыг бэлчээр дээрээс хулгайлж, Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт авчирч төхөөрч,  бусдад борлуулдаг байсан бүлэг этгээдийг саатууллаа. Одоогоор дээрхи бүлэглэл Хан-Уул, Сонгинохайрхан, Төв аймгийн нутаг дэвсгэрээс бусдын 112 тооны адууг өнгөрсөн оны 10 сараас эхлэн хулгайлж махлан тушаасан гэдгээ хүлээжээ.

ӨМНӨ ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД ӨМНӨХ ХОХИРОЛ ДАРАХЫН ТУЛД ДАХИН ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНА

Бусдын үржил шим сайтай, хурдан удмын адууг ч тэд хулгайлж махлан бусдад борлуулсан байна. Мөн сэжигтнүүдийн зарим нь хулгайн хэргээр Төв аймагт саатуулагдаж байгаад суллагдасан, асуудал шүүхээр орох гэж байсан ч хүн ч байна.

ФЭЙСБҮҮК ШУУД