Эрх зүй

Өндөр төлбөртэй "School of Mongolia" сургууль дотор бэлгийн дарамт байсаар байгааг бас нэгэн багш зарлалаа. Өмнө нь гадаадын багшаас хар тамхи, илэрсэн, саяхан вакум сургалтад хамрагдаж байсан сурагчдад насанд хүрэгчдийн кино үзүүлсэн гээд асуудал үүссээд байгаа юм. Тэгвэл нэгэн багш бэлгийн дарамтад өртөж, гомдлоо хууль шүүхийн байгууллагад гаргажээ. Ерөнхий боловсролын сургууль бэлгийн дарамтын орчин болсон гэх энэ асуудлаар манай сэтгүүлч сурвалжлага бэлтгэлээ.

THE ENGLISH SCHOOL OF MONGOLIA” сургуулийн Монгол гадаад удирдлагууд, зарим гадаад багш нар Монгол багш нарт бэлгийн дарамт үзүүлдэг талаар тус сургуульд олон жил багшилсан нэгэн гадаад хэлний багш мэдэгдлээ. Түүний хувьд шүүх цагдаагаар батлагдаж нотлогдоогүй хэрэгт гүтгэгдэн ажлаас халагдсан байна. Түүнтэй адил тодорхой бус шалтгаанаар халагдсан цөөнгүй багш байгааг ч тэрээр хэллээ. Мөн гадаад багш нар монгол эмэгтэй багш нарт орой үдшийн цагаар зурвас илгээж гэрт нь очихыг, гэртээ ирэхийг урьдаг байна.

Таагүй тодорхойлолттой олон байгууллага дамжихаасаа айсан эмэгтэй багш нар тэр бүрт асуудал үүсгэж холбогдох байгууллагад ханддаггүй байна. Гадаад багш нар өөрийн нөүтбүүкээр хичээлийн явцад насанд хүрэгчдийн кино үзэж байсан тухай яриа сурагчдын дунд гарсан байна. Хар тамхи хэрэглэсэн багш ч байсан. Асуудал гарах бүрт сургуулийн удирдлагууд нуун дарагдуулаад өнгөрдөг байна. Энэ асуудлаар салбарын сайд дараах тайлбарыг өгсөн юм.

Өндөр өртөгтэй хувийн сургуульд гарсан хар тамхины хэргийг салбарын сайд нэг удаагийн үйлдэл хэмээн тайлбарлаж байна. Ё.Баатарбилэг сайдын нэг удаагийн үйлдэл, сүртэй асуудал болоогүй гэсэн нь хэд хэдэн удаагийн хүлээн зөвшөөршгүй үйлдэл байгааг ийнхүү зарим багш нар, эцэг эхчүүд мэдээллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нь гадны хөтөлбөртэй гадаад багштай сургуулиудын багшлах боловсон хүчин нь мэргэжлийн бус байсныг шалгалтын явцад илрүүлж байжээ.