Эрх зүй

2019 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 450 гаруй иргэн амь насаа алджээ. Гол шалтгаан жолоочийн буруутай үйлдэл байсан нь тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн байна. Нийслэлийн хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол аваар гаргах тохиолдол ч нэмэгджээ. Өөрийн болон бусдын амь насыг гэнэтийн аюулаас хамгаалж, хариуцлагатай байхыг сануулах зорилгоор манай сэтгүүлч шөнийн сурвалжлага бэлтгэлээ.

Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс төлөвлөгөөт шалгалт зохион байгууллаа. Шалгалтаар жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол цөөнгүй гарлаа. Жолооч нар ихэвчлэн дуудлагын жолооч юм уу хүүхдээ хүлээж тэсэхгүй жолоо барьсан гэдэг тайлбар өгч байлаа. Мөн шалгалтын үеэр зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг Приус маркийн автомашин мөргөсөн хэрэг гарсан юм.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд жолоочийн жолоо барих эрх хасахаас гадна тээврийн хэрэгслийг журамлах арга хэмжээ авдаг байна.

Чингэлтэй Дүүргийн хэмжээнд 2019 онд ослын шинжтэй дуудлага 7071, бүртгэгдсэн зам тээврийн осол 1706, эд материалын хохиролтой осол 1483, хүн гэмтсэн осол 223, хүний амь нас хохирсон осол 5, хүүхэд өртсөн 59, хүүхэд нас барсан нэг, хүүхэд гэмтсэн зам тээврийн осол 58 бүртгэгдсэн нь 2018 оноос буурсан үзүүлэлт юм байна. Зам тээврийн осол, зөрчлийг буурахад урьдчилан сэргийлэх ажлыг тууштай зохион байгуулсны үр дүн гэж албаныхан харж байна.