Эрх зүй

10-12 насны таван хүүхэд бусдын автомашиныг хулгайлан хотын төвд хөдөлгөөнд оролцож байхад нь тээврийн цагдаагийн алба хаагчид саатуулжээ. Тухайн тээврийн хэрэгслийг журамлаж, хүүхдүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Учир нь тэд бусдын өмчийг хулгайлан, өмнө нь олон удаа ингэж явсан тухайгаа ярьсан байна.

 

"Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн зүүн талд 14:00 цагийн орчимд "Toyota Ist" маркийн машиныг Тээврийн цагдаагийн алба хаагч зогсоон шалгахад 11-15 насны таван эрэгтэй хүүхэд жолоодож явсан байна. Зөрчлийг шалгахад эдгээр хүүхэд бусдын тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулдаг, эзэнгүй асаалттай байгаа автомашиныг удаа дараа хулгайлж байсан нь тогтоогджээ.

Тэдний  унаж явсан  "Toyota Ist" маркийн автомашин байшин барилга мөргөсөн, шүргэсэн байдалтай байжээ.