Эрх зүй

Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхлээд удаагүй байна.  Ингэснээр хорт утааны ялгарал багасч агаарын бохирдол 50 хувиар буурна гэж Засгийн газар үзэж байгаа.  Гэвч тогтоолыг зөрчиж хот руу нүүрс нэвтрүүлэхийг завдсан хэргүүд гарсаар байна.  Зөвхөн ачааны машин гэлтгүй суудлын тэргэнд нуун далдалж зөрчил гаргасан тохиолдлуудыг цагдаагийн байгууллага таслан зогсоожээ. 

Түүхий нүүрсний хэрэглээ, тээвэрлэлтэд хяналт тавих ажлын хэсэг гарсан. Нийслэлийн зургаан дүүргийн зургаан цэгт 24 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Хяналт шалгалтыг 10-р сарын 22-ноос эхлүүлсэн юм. Шалгалтаар нийт 62 зөрчил илэрчээ. Түүхий нүүрсийг тээвэрлэхдээ ачаа бараа, элс хайргаар далдлахаас эхлээд суудлын автомашинаар зөөвөрлөж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хяналт шалгалт 5-р сар хүртэл үргэлжлэх юм байна.