Эрх зүй

Ар гүнт явах автозамд Дотоод хэргийн их сургуулийн багш ажилчид зорчиж явсан автобус осолдож долоон иргэний амь нас хохироод байна. Автобус гэнэт тоормосгүй болсны улмаас ийм үйл явдал болсон гэдгийг жолооч мэдүүлэгтээ хэлжээ. Цагдаагийн байгууллага хэргийг шалгасаар байгаа юм. Иргэдийн зорчиж явсан автобус Дотоод хэргийн их сургуулийн өмч байсан байна. 

Тухайн өдөр цас, орж халтиргаа үүссэн байсан. Гэхдээ осол гарах шалтгаан болсон уу гэдгийг шалгаж тогтоохоор ажиллаж байна. Ер нь тус газарт өнгөрсөн онд 10 удаагийн зам тээврийн осол гарч байжээ. Иймд иргэдийг орон нутгийн замд гарахдаа анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгахыг сэрэмжлүүллээ.