Эрх зүй

Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өчигдөр /2019.10.09/  эхэлсэн бөгөөд өнөөдөр Корпорейт конвейшн центрийн хурлын зааланд үргэлжилж байна.

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын дунд уламжлал болгон зохион байгууллагддаг “Удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөн”тэртээ 1982 оноос хойш өдгөө 37 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд албаны харьяа газар хэлтэс, төв, орон нутгийн цагдаагийн 60 удирдах албан тушаалтаноролцожбайгаабөгөөдзөвлөгөөн 2019.10.11-ний  өдрийгхүртэлүргэлжилнэ

Сургалт зөвлөгөөний эхний өдөр удирдах ажилтнуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн, алба хаагчдын дунд “Шилдэг зохицуулагч” тэмцээн уралдаан зохион байгуулагдаж байна.  “Шилдэг зохицуулагч-2019” тэмцээн тухайд  Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч” тэмцээн 1967 оноос хойш  52 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна.

 “Шилдэг зохицуулагч” тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 36 нэгжийн 72 алба хаагч оролцож,

-       Гэрийн даалгавар

-       Жагсаалын үзлэг

-       Хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг

-       Зам тээврийн ослын газарт ажиллах ажиллагаа

-       Биет зохицуулалт хийх

-       Бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин

-       Сонор сэрэмж, ур чадвар шалгах төрлөөр мэдлэг оюун, авхаалж самбаа, хурд хүчээ сорих бөгөөд тэмцээн 2 өдөр үргэлжлүүлэн өнөөдөр шилдгүүдээ шалгаруулах юм.

 Удирдах ажилтны сургалт зөвлөгөөн өнөөдөр Корпорейт конвейшн центрийн хурлын зааланд үргэлжилж байгаа бөгөөд сургалтыг Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан нээж үг хэлсэн бол сургалт зөвлөгөөнд оролцогчдод Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Үүрэг ажлын чиглэл” өгч, Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор М.Баянмөнх “Удирдах ажилтны манлайлал”, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Сарантуяа “Зам тээврийн ослыг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог “Алба хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх” сэдвээр сургалт зохион байгуулж байна.

Сургалт зөвлөгөөн 2019.10.11-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны хурлын зааланд үргэлжилэх юм.