Топ Мэдээнүүд

10-12 насны таван хүүхэд бусдын автомашиныг хулгайлан хотын төвд хөдөлгөөнд оролцож байхад нь тээврийн цагдаагийн алба хаагчид саатуулжээ. Тухайн тээврийн хэрэгслийг журамлаж, хүүхдүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Учир нь тэд бусдын өмчийг хулгайлан, өмнө нь олон удаа ингэж явсан тухайгаа ярьсан байна.

Дэлгэрэнгүй ...

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булш ухагдаж, гэмт этгээдүүд нь булшнаас авсан эд зүйлээ зарах гэж байсныг Цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрт нь үзлэг хийж эд мөрийн баримтаар эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авчээ. Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болохыг тогтоогдсон байна.

Дэлгэрэнгүй ...

Нэр бүхий компанийн БНСУ-аас Замын-Үүд боомтоор арван нэгдүгээр сарын 24-ний өдөр импортолсон 9.2 тн улаан алимыг хилийн Мэргэжлийн хяналтын лабораторийн сорилт шинжилгээнд хамруулахад жимсний улаан хачиг, шүлхий хачиг амьд, их хэмжээгээр илэрчээ. 

Дэлгэрэнгүй ...

БНХАУ-ын иргэд хуурамч эртний эдлэлийг манай улсын иргэдэд зарж иргэдийг хохироож байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Хятад улсын иргэд нь Мин гүрний ховор олдворууд Монголын нутгаас олдсон гэж иргэдийг төөрөгдүүлэн худалдаалж байжээ. Тухайлбал, мөнгөн еэмбүү, хуучин мөнгөн дэвсгэрт зэргийг өндөр үнээр иргэдэд худалдаж байсан байна. Тэднийг цагдаагийн байгууллага шалгаж байна.  

Дэлгэрэнгүй ...

Авто тээврийн үндэсний төвийн хоёр ажилтан хуйвалдаж, нэг арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд 3 өөр дугаар бүхий гэрчилгээ гаргаж бүртгэлийн системд худал мэдээлэл оруулсан, мөн хахууль авсан зэрэг хэргээр шалгагдаж байна. Тэдний гэр, ажлын байранд нэгжлэг хийж хорих 461-р ангид саатуулан шалгаж байгааг цагдаагийн байгууллага мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Энэ сарын 14-ний өдрийн 00:50 цагт Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн хашаанд байсан вагоны үйлчлэгчийн өрөөнд 4 ширхэг шуудайтай, 2 ширхэг уутанд баригтагласан судруудыг нууцаар ачиж байсныг илрүүлсэн. Улаанбаатар - Эрээний чиглэлийн суудлын вагонд нууцаар авч гаран, хилээр ийнүү нэвтрүүлэх гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Дэлгэрэнгүй ...