ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.02.12/ Наран ургах, шингэх 08:04-18:09

Зурхай

2023.02.12, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 22. ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2023.02.12, Ням гараг

Наран ургах шингэх: 08.04-18.09

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.