ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.01.18/ Наран ургах, шингэх 08:35-17:30

Зурхай

2023.01.18, ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 26 |  ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР |  ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2023.01.18, Лхагва гараг

Наран ургах шингэх: 08.35-17.30

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.