ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.11.07/ Наран ургах, шингэх 07:46-17:26

Зурхай

2022.11.07, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 14. НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2022.11.07, Даваа гараг

Наран ургах шингэх: 07.46-17.26

Үс засуулбал: Эд мал арвидна

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.