Украины тал бэхлэлтээ чангатгаж байна

Үйл явдал

Украины тал Оросын цэргийнхэн улсынх нь зүүн бүс рүү халдлага дайралтаа эрчимжүүлж эхлэхээс урьтан бэхлэлтээ чангатгаж байна.

Оросын тал Украины эсрэг цэрэг дайны ажиллагаа эхлүүлэхдээ Донецк, Луганск зэрэг Украины зүүн бүсийн Донбассын бүс нутгийг чөлөөлөх зорилго тавьсан. Энэ зорилгодоо ч хүрэхэд ойртон, тактикийн гол үйл ажиллагаандаа шилжиж байгаагаа мэдэгдэж байсан.

Кремль Донбассын бүс нутгийг Украины халдагчдаас чөлөөлөх гол зорилго тавьж цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн гэж анхнаасаа мэдэгдэн, үүнийгээ удаа дараа батлан хэлж байсан. Тиймдээ ч Украины цэрэг армийн гол хүчийг сарниулсныхаа дараагаар Донбассын чиглэл дэх гол ажиллагаандаа шилжиж байгагаа мэдэгдсэн. 

Тэгвэл энэ хооронд Оросын цэргийнхэн Украины хот суурин газруудад өгч байгаа цохилтуудаа үргэлжлүүлсээр байна. Тэд Украины төвийн бүсийн томоохон хот болох Днепр, мөн Украины хоёр дахь том хот Харьковын чиглэлд дайралтаа үргэлжлүүлж, Днепрын нисэх буудлыг устгажээ.

Оросын тал ийнхүү Украины зүүн бүс тийш хүчээ төвлөрүүлж байгаатай холбоотойгоор Украины засгийн газар холбоотон орнууд, тэр дундаа АНУ-д хандан зэр зэвсгийн тусламж дэмжлэгээ цаг алдалгүй үзүүлэхийг хүсч байна. 

Түүнчлэн үүнтэй зэрэгцээд Буча хотын сүмийн дэргэдэх нийтийн булшинд байсан 30 гаруй цогцосноос 9 цогцосны хэн болохыг шүүх эмнэлгийнхэн тогтоож, Украины цэргийн гэмт хэргийн дагуух прокуроруудад шилжүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.