Америкийн Пенсильвани мужид нэг дор олон машин мөргөлдсөн томоохон осол болжээ

Үйл явдал

Америкийн Пенсильвани мужид нэг дор олон машин мөргөлдсон томоохон осол болжээ. Осол цаг агаарын тааламжгүй байдлаас болж гарсан байна. 

Пенсильванид цас орж, хүчтэй салхи шуургатай байсан нь үзэгдэх орчин хязгаарлагдахад хүргэжээ. Улмаар зам цасанд дарагдан, хальтиргаа гулгаатай болсноос81-р авто зам дээр нэг дор 50-60 машин хоорондоо мөргөлдсөн байна. Ослын улмаас 3 хүн амиа алджээ.

Түүнчлэн осол болсон газарт гал гарсан байна. Аврагчид ослын газарт шатаж байгаа машинуудыг унтрааж, энэ үеэр 20-иод хүн гэмтэж бэртжээ. Гэмтсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.