Олон Улсын нийгэмлэг Украины хямралын талаар хэлэлцэж байна

Улс төр

Украины хямралын асуудлаар олон улсын нийгэмлэг мөн хэлэлцэж, байр сууриа илэрхийлж байна. 

Хятад улс Украины хямралыг эв зүйгээр шийдэж, хүмүүнлэгийн хямралаас сэргийлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин ХБНГУ-ын канцлер Олаф Шольц болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай хэлэлцжээ. Бээжингийн эрх баригчид цаашид хямрал гүнзгийрч Украинд хүмүүнлэгийн гамшиг нүүрлэхээс сэргийлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. 

Ши Жинпин ЕХ-ны улс орнууд, түүнчлэн Хятадын тал мөн адил Украины хямралыг эв зүйгээр шийдвэрлэн, тогтвортой байдал тогтооход анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн Умард Атлантын цэргийн эвслийн тэргүүн Йенс Столтенберг Латвийн ерөнхийлөгч Эгилс Левитстай уулзах үеэрээ НАТО-ийн гол зорилго нь Украины хямралыг цаашид хүрээгээ тэлэхээс сэргийлэх явдал байх ёстой гэжээ.

НАТО, ирэх 6-р сард стратегийн шинэ концепци боловсруулахаар төлөвлөж байгаа юм. Тэгвэл Латви улс энэхүү баримтад ОХУ-ыг “дарангуйлагч улс орон” гэж нэрлэх санал оруулжээ. АНУ-ын Төрийн нар.б.дарга Энтони Блинкен Балтийн тэнгисийн улс орнуудаар хийж байгаа дипломат айлчлалынхаа хүрээнд Эстони улсад иржээ. Тэрээр НАТО бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй болохыг энэ үеэр тэмдэглэн хэлжээ. Эстонийн ерөнхий сайд Каи Каллас Оросын түрэмгийллийг таслан зогсооход уриалсан байна.