Зурхай

2020.04.27, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 4. ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2020.04.27, Даваа гараг

Наран ургах шингэх: 5.41-19.59

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.