Зурхай

2020.04.25, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 2. ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2020.04.25, Бямба гараг

Наран ургах шингэх: 5.44-19.56

Үс засуулбал: Хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайснаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.